モンゴル語NEW1 Ибараки мужид ажиллах хүсэлтэй гадаадын иргэдэд

 

Ибараки муж нь муж дотор үйл ажиллагаа явуулж буй ААН, компанид ажиллах хүсэлтэй гадаадын иргэдэд дэмжлэг үзүүлж байна.

Ибараки муж нь Токио хотоос 30-150 км зайтай, “зөөлөн дулаан уур амьсгалтай бөгөөд ажиллаж, амьдрахад тааламжтай” бүс гэж үнэлэгддэг. Цүкүба хотод гадаадын олон иргэд суурьшин ажиллаж, амьдардаг бөгөөд олон улсын метрополитан хороолол барьж байна. Хөдөө аж ахуй, загас агнуур, аж үйлдвэрийн салбарууд цэцэглэн хөгжиж байгаа бөгөөд өндөр хүчин чадалтай олон жижиг, дунд үйлдвэрүүд Ибараки мужид байрладаг. Та ирээдүйн карьераа Ибараки мужид эхлүүлэхийг хүсч байна уу?

Үзүүлэх дэмжлэг

Бүх үйлчилгээ үнэ төлбөргүй

Хөдөлмөр эрхлэлтийн талаарх зөвлөгөө, мэдээлэл

Ибараки мужид Гадаад дотоодод мэргэшсэн мэргэжлийн өндөр ур чадвартай зөвлөхүүдийг ажиллуулдаг ба Ибараки мужид ажиллах хүсэлтэй гадаад иргэд болон Мужийн ААН, байгууллагуудад зөвлөгөө мэдээлэл өгөх үйлчилгээ явуулдаг.

  • Ажлын байртай холбоотой зөвлөгөө, мэдээлэл
  • Оршин суух зөвшөөрлийн тухай зөвлөгөө
  • Ирээдүйн карьер, ажил мэргэжлийн дэмжлэг, зөвлөгөө
  • Хөдөлмөр эрхлэхтэй холбогдох хууль эрх зүйн мэргэжилтний зөвлөгөө
  • Ажлын байрны өдөрлөг, сургалт семинар, танилцах дадлага мэдээлэл зохион байгуулах, мэдээлэл өгөх
ХХҮЕГ-т бүртгэлтэй ТУЧА –нд ажил зуучлалын үйлчилгээ

Ибараки муж нь ХХҮЕГ-тай хамтын ажиллагаагаар дамжуулан ХХҮЕГ-т бүртгэлтэй ТУЧА-ны шаардлага хангасан иргэнд ажил зуучлалын үйлчилгээ явуулдаг.

  • Япон хэлний түвшин тогтоох шалгалт JFT , JLPT N4 өгсөн, Тусгай ур чадварыг үнэлэх шалгалтанд тэнцсэн иргэн, эсвэл Ур чадварын дадлагажигчийн 2 болон 3-р түвшинг дүүргэсэн иргэн нь ХХҮЕГ-т тусгай ур чадвартай ажилтнаар бүртгүүлэх боломжтой.
  • ХХҮЕГ-т бүртгэлтэй ажил хайгчийн хүсэл зорилгын талаар Ибараки мужийн зүгээс ярилцлага хийдэг.
  • Ажил хайгчид тохирох ажлын саналыг мэргэжлийн зөвлөхийн зүгээс олж танилцуулна
  • Ажил хайгч ажлын саналыг хүлээн авсан тохиолдолд ажил олгогч компаний танилцуулга болон ажлын ярилцлага хийнэ.
  • Ажлын ярилцлагад тэнцсэний дараа японд ирэх хүртэл, ирсний дараа дасан зохицох хүртэл зөвлөгөө мэдээлэл болон дагалдан дэмжлэг үзүүлнэ.
Япон хэлний онлайн сургалтын хөтөлбөр

Ибараки муж нь гадаад иргэдэд сонгогдохын тулд төрөл бүрийн үйл ажиллагааг санаачлан явуулж байгаагийн нэг нь энэхүү Япон хэлний онлайн сургалтын систем юм. Энэхүү систем нь Мужийн ААН, байгууллагад ажиллах гадаад иргэний ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд гадаад иргэдийг япон улсад ажил хийж амьдрахад шаардагдах япон хэл, чадварыг олж эзэмшихэд туслах программ юм. Ибараки мужид ажиллахыг хүсч буй, ажиллаж буй гадаад иргэн хамрагдах боломжтой юм.

  • хаалаг утас болон компьютэр зэргээр хэзээ хаанаас ч суралцах боломжтой.
  • JLPT Япон хэлний түвшин тогтоох шалгалт болон ажил мэргэжилтэй холбоотой япон хэлний 1200 гаруй видео хичээлтэй.
  • Эхлэн суралцагчийн хувьд ч суралцах боломжийг бүрдүүлж Монгол, англи зэрэг 8 улсын хэл дээр суралцах боломжтой.
  • Өөрийн одоогийн хэлний түвшнээ шалгаж зорилгоо тодорхойлоод ахиц өөрчлөлтөө хянах боломжтой. Видео хичээлээс гадна олон тооны шалгалтын материалыг байрлуулсан
  • Компаний хариуцах ажилтан нь программ ашиглаж буй ажилтны сургалтын явц, үнэлгээг хянах боломжтой.
Хэнд үйлчлэх
  • Ибараки мужид ажиллах хүсэлтэй гадаад иргэн, оюутан
  • Тусгай ур чадварын шалгалтанд тэнцсэн ХХҮЕГ-т бүртгэлтэй иргэн
  • Ур чадварын дадлагажигчийн 2-р зэргийг амжилттай дүүргэсэн ХХҮЕГ-т бүртгэлтэй иргэн
サポート対象外(たいしょうがい)(かた) Unsupportable People Đối tượng không được hỗ trợ Unsupportable People
  • 現在(げんざい)技能実習中(ぎのうじっしゅうちゅう)(かた) Those who are currently undergoing technical intern training Những bạn còn đang trong quá trình Thực tập sinh kỹ năng Those who are currently undergoing technical intern training
  • アルバイトを(さが)している(かた) Those who are looking for a part-time job Những bạn đang tìm việc làm thêm Those who are looking for a part-time job
  • 難民申請中(なんみんしんせいちゅう)(かた) Those who are applying for refugee status Những bạn đang trong quá trình xin là người tị nạn Those who are applying for refugee status

Та Ибараки мужаас дэмжлэг авахыг хүсвэл манайд бүртгүүлнэ үү.

Бүртгэлийн хуудас товчийг дарж хувийн мэдээллийн талаарх баримтлалтай танилцан зөвшөөрсөний үндсэн дээр бүртгэл хийгдэх болно.

Бүртгүүлэх болон бүртгэлийн дараах үйлчилгээ үнэ төлбөргүй.

Бид бүртгэлийн мэдээллийг үндэслэн зөвлөгөө мэдээлэл, ажилд зуучлах мөн япон хэлний онлайн сургалтаар хангах зэрэг үйлчилгээ үзүүлнэ

Ибараки мужийн гадаад ажилтныг дэмжих төв

Утас

(орон нутгаас) 029-239-3304
(олон улсаас)+81-29-239-3304

Факс

(олон улсаас)+81-29-239-3305

Хаяг

1st Floor of The Hirosawa City Kaikan Annex, 745 Ushirokawa Senba-cho, Mito City, Ibaraki Prefecture, 310-0851 JAPAN

Ажиллах цаг

Ажлын өдөр 9:00-17:00 (Монгол цагаар 8:00-16:00)
(Бямба, ням гариг, баяр ёслолын өдрүүдэд амарна)

PageTop