Хувийн мэдээллийн талаархи Баримтлал

Ибараки мужийн гадаад ажилтныг дэмжих төв(цаашид тус төв гэж нэрлэнэ)-д хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах талаар,「Ибараки мужийн хувийн мэдээллийг хамгаалах тухай захирамж」-д үндэслэн дараах байдлаар шийдвэрлэх болно

Хувийн мэдээллийг ашиглах зорилго

Тус төвд бүртгүүлэх үед болон тус төвөөс санал болгосон системд бүртгүүлсэн хувийн мэдээллийг, тус төв нь дараах зорилгоор ашиглах болно.

  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон сургалт, семинартай холбоотой мэдээлэл түгээхэд
  • Япон хэлний онлайн сургалтын системд нэвтрэх эрх олгоход
  • Хэрэглэгч өөрөө зөвшөөрсөний үндсэн дээр ярилцлага хийхэд болон асуултанд хариулахад
  • Статистик мэдээллийн судалгаа болон санал асуулгад хариулахад
  • Тус төвөөр дамжуулан дэмжлэг үйлчилгээ үзүүлэх үед

Хувийн мэдээллийн хадгалалт

Тус төв нь өөрийн удирдлагад байгаа хувийн мэдээллийг алдах, буруугаар ашиглах, засварлагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд чанга хамгаалалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Хувийн мэдээлэлд энгийн хэрэглэгч нэвтрэх боломжгүй бөгөөд аюулгүй орчинд хадгалдаг болно.

Хувийн мэдээллийг задлах, засварлах, устгах

Тус төв нь хүлээн авсан хувийн мэдээллийг аль болох үнэн зөв бөгөөд хамгийн сүүлийн шинэчлэгдсэн байдлаар хадгалдаг. Хэрэглэгч өөрөө эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт ирсэн тохиолдолд бүртгэгдсэн мэдээллийг харуулж болно. Мөн хүсэлт ирүүлсэн тохиолдолд, мэдээллийг устгах(бүртгэлийг цуцлах)болно. Түүнчлэн, хэрэглэгч өөрөө эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бусад хүний хүсэлтийг хүлээж авах боломжгүй. Бүртгэлийг устгасан тохиолдолд зарим үйлчилгээг авах боломжгүй болох магадлалтай юм. Хувийн мэдээллийг задлах, засварлах, устгах зэрэгтэй холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.

Хаяг 1st Floor of The Hirosawa City Kaikan Annex, 745 Ushirokawa Senba-cho, Mito City, Ibaraki Prefecture, 310-0851 JAPAN
Утас 029-239-3304
Факс 029-239-3305
Ажиллах цаг Ажлын өдөр 9:00-17:00
(Бямба, ням гариг, баяр ёслолын өдрүүдэд амарна)

Хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулах

Ерөнхий дүрмийн дагуу бүртгэлтэй хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Гэхдээ дараах тохиолдолд хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулж болно.

  • Тус хэрэглэгчийн зөвшөөрөлд үндэслэн дамжуулах
  • Тус төвөөс гадна мужийн байгууллага, хариуцах захиргааны алба гүйцэтгэхэд шаардлагатай хэм хэмжээнд хадгалагдсан хувийн мэдээллийг тус төв дотроо ашиглах болон тус хадгалагдсан хувийн мэдээллийг ашиглах онцгой шалтгаан байгаа тохиолдолд
  • Улс, хот дүүрэг болон бусад засгийн газрын байгууллагад дамжуулах бол хүлээн авагч тал бичиг хэргийн болон алба гүйцэтгэгчид шаардлагатай хэм хэмжээнд хадгалагдсан хувийн мэдээллийг ашиглах ба тус хадгалагдсан хувийн мэдээллийг ашиглах онцгой шалтгаан байгаа тохиолдолд
  • Хувийн мэдээллийг дамжуулах нь хэрэглэгчид ашигтай болох нь тодорхой үед болон хадгалагдсан хувийн мэдээллийг дамжуулах онцгой шалгаан байгаа тохиолдолд

Статистик мэдээлэлд ашиглах

Тус мэдээллийн хуудас нь контентийг өргөжүүлэх болон мэдээллийн хуудсыг ажиллуулах зорилгоор cookie-г ашигладаг. Үүнд үндэслэн олж авсан мэдээлэл нь нууцлагдсан нэрээр байдаг, хувь хэрэглэгчийг олж тогтоох боломжгүй болно. Онцлог нь Cookie-г идэвхгүй болгосноор мэдээлэл цуглуулахаас татгалзах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг веб хөтчийн функцын тайлбараас шалгана уу.

Баталгаа болон хариуцлагын хэм хэмжээ

Ибараки мужийн гадаад ажилтныг дэмжих төвийн сайт ашиглахдаа хэрэглэгч өөрийн хариуцлагын хүрээнд ашиглана. Тус сайт болон тус сайтын хуудсанд тавигдсан бусад мэдээллийн сайтаас олж авсан олон төрлийн мэдээллийг ашигласнаар бий болсон хохиролд тус төв хариуцлага хүлээхгүй болно.

Өөрчлөлт болон мэдэгдлийн тухай

Энэхүү 「Хувийн мэдээллийн талаарх баримтлал」-ын агуулгыг урьдчилан мэдэгдэхгүйгээр өөрчлөх тохиолдол байж болно. Тухай бүрт нь хэрэглэгчтэй холбоо барих боломжгүй учир хэрэглэх үедээ үндсэн хуудасны шинэчлэгдсэн мэдээллийг шалгана уу.

Гадаад хэлцлийн тухай

Тус сайт дээрх хувийн мэдээллийн ашиглалтыг гадны байгууллагаар хянаж шалгуулах боломжтой. Итгэмжлэгдсэн байгууллагаар хувийн мэдээллийг зохих ёсоор ашигладаг хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагыг сонгодог бөгөөд, үнэн зөв ашиглах хэрэгжилтэнд зааварлах болон хяналт тавина

Итгэмжлэгдсэн байгууллага

Байгууллагын нэр: Will of Work ХХК

Зөвшөөрч байна.
PageTop